Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/44874нргааж.jpg

Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, төрсний, гэрлэсний, нас барсны, оршин суугаа хаягийн, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн зэрэг 74 лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар баталгаажуулах шаардлаггүй боллоо.

Тодруулбал, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монголын нотариатчдын танхим хамтран төрийн үйлчилгээний нэгдсэн “И-Монголиа" системээс авах боломжтой лавлагаа тодорхойлолтыг давхар нотариатаар гэрчлүүлэхийг шаардахгүй байхад тохирч байгаа аж.

Ингэснээр иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдолд нийтлэг тусгагддаг нотариаттай холбоотой асуудлууд цэгцрэх юм. Цаашлаад цахимаар нотариатын үйлдэл хийх платформыг хөгжүүлэх, тоон гарын үзгээр иргэн, хуулийн этгээдийн хувийн байдлыг тогтоож, баталгаажуулан үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, нотариатын үйлдэл хийхэд нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглах чиглэлийг хөгжүүлж ажиллах юм байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх