etoim.mn
photos/307384985_8724747934209401_6366143942001829155_nmoto.jpg

Өмнөд Солонгосын газар дэд бүтэц тээврийн яам нь автомашины удирдлагын тухай хуулийг шинэчлэн найруулж “усанд живсэн автомашин худалдах” үйл ажиллагаанд оролцсон механикч (засварчин), гүйцэтгэлийн байцаагч (оношилгоо), дилер (худалдагч) нарт ногдуулах шийтгэлийн түвшинг эрс нэмэгдүүллээ. Тус улсад хүчтэй аадар бороо үргэлжлэн орсоноор улсын хэмжээнд нийт 11,841 автомашин усанд автсан.

Эдгээр машинууд энэ намраас эхлэн “хэвийн машин” болон хувирч, хуучин автомашины зах зээлд гарах вий гэсэн болгоомжлол их байна. Иймд БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамнаас хариу арга хэмжээг шуурхайлан авчээ.

Тус яамнаас живсэн автомашинд засвар үйлчилгээ хийсэн түүхээ нуун дарагдуулсан засвар үйлчилгээний компанийн үйл ажиллагааг 6 сараар түдгэлзүүлж, гүйцэтгэх захирлыг 10 сая воны торгууль ногдуулахаас гадна засвар үйлчилгээнд оролцсон механикчдыг саатуулахаар болжээ.

Мөн оношилгоо, засварыг хууль бус хийвэл ажиллах эрхийг түдгэлзүүлнэ. Өмнө нь засварын ажил гүйцэтгэгчид үерт автсаныг нуун дарагдуулвал 500 мянган вон буюу түүнээс бага хэмжээний торгууль ногдуулдаг байжээ. Түүнчлэн хуучин автомашин худалдан авагчдад урьдчилан гаргаж өгөх ёстой тээврийн хэрэгслийн үзлэгийн бүртгэлд “үерт автсан” тухай баримт бичээгүй гүйцэтгэлийн байцаагч (оношилгоо)-ийн үйл ажиллагааг зургаан сарын хугацаагаар зогсооно. Мөн тэдэнд 2 жил хүртэл хугацаагаар хорих ял оноох юм.

May be an image of car and outdoors

Үерт автсан машиныг өө сэвгүй хуучин машин нэрээр зарсан ченжүүдийн бизнесийг нэн даруй хааж, тухайн ченж гурван жилийн хугацаанд хуучин машин зарах боломжгүй болох юм.

Түүнчлэн Засгийн Газар, Даатгалын хөгжлийн хүрээлэн, орон нутгийн засаг захиргаад хамтран автомашины засвар үйлчилгээ, үерийн талаарх бүх мэдээллийг цуглуулсан нэгдсэн мэдээллийг Авто 365 (car365.go.kr) автомашины портал дээр дэлгэнэ гэж Газар, дэд бүтэц, тээврийн яамнаас мэдээллээ. Үерийн дараах мэдээллээр автомашинаа бүрэн даатгуулаагүй хохирол өөрсдөө хариуцах даатгалтай машины тоо 4000 гаруй гарсан. Эдгээр машинууд хуучин (12 мянга гэх тоонд ороогүй) машины захууд руу очих магадлалтай өндөр байгаа юм. Мөн үерт автсан машинууд хулгайгаар гадаад улс орон руу ихээр гарах болжээ.

Эх сурвалж: chosun.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх