etoim.mn
photos/4a595de4bdf9e3f7637ef532fbf4000b_x3оргнрош.jpg

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өчигдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан зохион байгууллаа. Зөвлөгөөний эхэнд өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг даргаас өгсөн 12 нэр төрлийн үүрэг даалгаврын биелэлт 85 хувьтай байгааг танилцууллаа. 2023 оны хөгжлийн төлөвлөгөөнд оруулах санал, өвөлжилтийн бэлтгэл хангах ажилд бүхий л байгууллагууд анхаарал хандуулан ажиллаж байгааг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга тодотгосон. Нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг биелүүлэхэд анхаарлаа хандуулах цаг болсныг тэрбээр онцлон санууллаа. Орлого төвлөрүүлэлтэд Багануур, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийнхэн хойрго хандаж буй ажээ. Чингэлтэй дүүрэг санаачилгатай ажиллаж, орлогын төлөвлөгөөг 94.5 хувьтай төвлөрүүлсэн бол Сүхбаатар, Хан-Уул дүүргүүд 75 хувийн биелэлттэй байна. Харьяа газруудаас Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Замын хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтын газар, Тээврийн үйлчилгээний газар зэрэг байгууллагууд орлого бүрдүүлэхэд санаачилгатай ажиллах шаардлагатайг санууллаа.

Жил бүрийн есдүгээр сарын 15-наас түгээдэг халаалт болоод дулаан, цахилгаан түгээлтийн өнөөгийн байдал ямар байгаа тухай мэдээллийг сонслоо.

“Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал Г.Баярсайхан, Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн хэмжээнд төв шугамын засварын ажил бүрэн дууссан. Манай байгууллага энэ зун 10 байршилд 200-1000 мм-ийн диаметртэй нийт 5.5 км шугамыг хэсэгчлэн солих ажлыг хийж гүйцэтгэлээ. Есдүгээр сарын 7-14-ний өдрүүдэд дулаан хангамжид холбогдох 3800 гаруй орон сууцны байр, эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүдийг халаалтаар хангах бэлтгэлийг хангасан. Есдүгээр сарын 15-наас эхлэн ТЭЦ-3, ТЭЦ-4, Амгалан дулааны станцууд ажиллаж нийслэлийн дулаан хангамжийг түгээж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 112 сургууль, 165 цэцэрлэг, 66 эмнэлэг, 190 гаруй аж ахуйн нэгж байгууллага, 3771 орон сууцны халаалтыг өгч, 94 хувийн гүйцэтгэлтэй байна. Зарим албан байгууллага халаалтаа түр хугацаагаар хаалгасан байгаа. Дэлхийн банкны санхүүжилтээр 5А магистрал шугамыг 1000 мм-тэй болгон өргөтгөж дууслаа. Өргөтгөл, бүтээн байгуулалт дууссан ч залгалт хийгээгүй учир Алтай, Тэлмүүн, Хос өргөө хотхонуудын 32 байрны халаалтыг хараахан өгч амжаагүй байна. Мөн Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр хийгдэж байгаа наймдугаар магистралын шугамын засварын ажил хил гаалийн саатлаас шалтгаалан бүрэн дуусаагүй байна. Үүнээс үүдэн Улсын клиникийн гуравдугаар эмнэлэг, тус эмнэлгийн ойролцоох хоёр орон сууцны халаалтыг өгөөгүй байна. Тун удахгүй халаалтыг залгана гэсэн хариулт өглөө. 

“Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал Р.Дагдан, Улаанбаатар хот одоогийн байдлаар 552 МВт ачаалал авч байгаа нь өмнөх оныхоос өссөн үзүүлэлт. Өнгөрсөн оны мөн үед 542 МВт байсан. Урсгал засварыг бүрэн гүйцэтгэсэн, их засвар 82 хувьтай, 2022 оны худалдан авах ажиллагааны багцын ажил 83.3 хувьтай байна. Хил гаалийн саатлаас үүдэн ажил хойшлогдсон тал бий. 2023 онд нийслэлийн хэмжээнд гэрэл цахилгаангүй айл өрхийн асуудлыг шийдэх зорилт дэвшүүлсэн. Одоогийн байдлаар судалгааг нарийвчлан авч байна. Судалгаанд анхаарлаа хандуулж, ирэх онд хийх ажилд нийслэлийн зүгээс саналаа илгээх хэрэгтэй байна гэв. 

Эх сурвалж: Нийслэл сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

DR. PRADHAN

[197.211.58.29]

2022-09-20 16:12:08

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM whatsapp 15733337443 Үнэ 780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.www.drpradhanurologist.com

DR. PRADHAN

[197.211.58.29]

2022-09-20 16:11:48

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM whatsapp 15733337443 Үнэ 780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.www.drpradhanurologist.com