Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/fs_61kg_batbold_mgl_df._bajrang_ind-6td6001ge1p1c2ov7cgfnbcp5uzjcmhmlxarvmngshs-6tdf1v0o0c3v0tgyso8ias2xcir1fd2sq48zzo9ttfkжаэм.jpg

Чөлөөт бөхийн 2022 оны ДАШТ Сербийн нийслэл Белград хотноо явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд монголчууд чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, медалийн чанараар 74 орноос 11-р байрт бичигдэв.

Эмэгтэйчүүдийн 50 кг-д зодоглосон Д.Отгонжаргал, 53 кг-ын Б.Хулан, эрчүүдийн хамгийн хүнд жин 125 кг-д М.Лхагвагэрэл нар мөнгөн медаль хүртээд байсан бол залуу тамирчин З.Занабазар 57 кг-д, Н.Наранхүү 61 кгд хүрэл медалийн эзэн болсон юм.

Багийн дүнгээр эрчүүд 68 оноотойгоор 4-р байрт (АНУ 198, Иран 150, Япон 70) жагсав. Харин эмэгтэйчүүд 72 оноотойгоор мөн 4-р байрт (Япон 190, АНУ 157, БНХАУ 84) орлоо. Ингэснээр эрэгтэй, эмэгтэй баг ирэх арванхоёрдугаар сард болох Дэлхийн цомд оролцох эрхээ авлаа. 

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо

 

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх