etoim.mn
photos/229061-10082018-1533883525-1385246481-nuursтонн нүүрс экспортолжээ.jpg

2022 оны есдүгээр сарын 2-8-ны өдрүүдэд 7,934 автомашин, 999 чингэлэг нийт 976.5 мянган тонн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 306 хувь буюу 3 дахин өссөн үзүүлэлттэй байна. Оны эхнээс 16 сая тонн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 36.5 хувиар өсөв.

Долоо хоногт 327 автомашин, 222 чингэлэг буюу оны эхнээс нэг сая тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 8.8 хувийн өсөлттэй байна.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 836 автомашин, 926 чингэлэг буюу оны эхнээс нийт 2,8 сая тонн экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 49 хувиар буурчээ.

Төв банк оны эхнээс энэ сарын 8-ны өдрийн байдлаар 12.58 тонн алт худалдан авчээ.

Эрдэс бүтээгдэхүүний экспорт дунджаар 65 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 88.6 хувь, зэсийн баяжмал 83.5 хувь, төмөр 55.2 хувь, алт 62.9 хувь, цайр 99.2 хувь тус тус байна хэмээн УУХҮЯ-наас мэдээлэв.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх