etoim.mn
photos/downloadыфгшб.jpg

БНСУ-ын “Squid Game” цуврал Америкийн телевизийн урлагийн шилдгүүдийг шалгаруулах “Primetime Emmy Awards” наадмаас драм цувралын шилдэг эрэгтэй жүжигчин, шилдэг найруулагч шагнал хүртсэн анхны гадаад хэлээрх телевизийн цуврал боллоо.

“Squid Game” цувралын продюсер, зохиолч, найруулагч Хван Дон Хюк шагналаа гардан авах үеэрээ, олон улсын үзэгчдэд уран бүтээлээ хүргэх боломжийг олгосон “Netflix” платформд талархал илэрхийлжээ. Мөн цувралын хоёрдугаар бүлгээр үзэгчидтэйгээ эргэн уулзана гэсэн байна.

Тус цувралын гол дүрийн жүжигчин Ли Жон Жэ Америкийн соёл урлаг, энтертайнментын салбарын дөрвөн томоохон наадмын нэг болох “Emmy”-гийн шагнал хүртсэн анхны БНСУ-ын жүжигчин болсон юм.

Эх сурвалж: BBC

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх