Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/305837079_619803289702398_5104939656810114615_nужэнгшүз.jpg

Сангийн сайд Б.Жавхлан Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлын явцтай танилцлаа. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлыг Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголт хөгжлийн банкны төслүүдийн санхүүжилтээр барьж байна.

Нийт 5 багцад тендер зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж ажиллаж байна. Азийн хөгжлийн банкны төслийн 2 болон 4-р багцын ажлууд хугацааны хоцрогдолтой, анхаарах шаардлагатай байгаа тул 2-р багц буюу Хар модтын давааны араас Урьхан хүртэлх 45.5 км замын ажилтай танилцаж холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.

Хоёрдугаар багцын ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр "Арж капитал" ХХК, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр БНХАУ-ын Жунмэи Инженеринг групп компаниуд гүйцэтгэж байна. "Арж капитал" ХХК-ийн ажлын явц 72.7 хувь, БНХАУ-ын Жунмэи Инженеринг группын ажил 43.7 хувьтай байна. Гэрээгээр 2023 оны 3 болон 9-р сард бүрэн ашиглалтад өгөх ёстой. Гэхдээ энэ оны 10 дугаар сард багтааж замын хучилтыг дуусган замын хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна.

Санхүүжилт саадгүй, гүйцэтгэлийг тухай бүр олгож байна. Хил гаалиас шалтгаалж ажил удааширч, саатсан зүйлгүйг гүйцэтгэгч компаний удирдлагууд хэллээ.

Харин 4-р багц буюу Сүмбэрийн уулзвараас Цайдмын хөндий хүртэлх 45.08 км авто замын зорчих хөдөлгөөнийг 10 дугаар сард нээхээр ажиллаж байна. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хамгийн удаан, хүндрэлтэй хэсэг энэ юм. Санхүүжилтийн сааталгүй ч гүйцэтгэгч компани солигдсонтой холбоотойгоор хугацаа их алдсан. Одоо авто замын ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр БНХАУ-ын Чайна Жео-Инженеринг Корпораци, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр мөн БНХАУ-ын Шанхай Констракшн групп гүйцэтгэж байна. Ажлын явц тус бүр 45 орчим хувьтай. Өмнө нь гүйцэтгэгч хоёр компани параллель байдлаар буюу зэрэгцэж 4 эгнээ замын ажлыг гүйцэтгэж байсан бол одоо хугацаа хэмнэхийн тулд хоёр компани эхлэл болон төгсгөлийн цэгээс ажлыг гүйцэтгэж, энэ оны 10 дугаар сард зорчих хэсгийг нээхээр ажиллаж байна. 

Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх