Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон өнөөдөр зарим хэвлэл, мэдээллийн байгууллагад ярилцлага өгсөн.
Энэ үеэр Ж.Соронзон захирал сэтгүүлч С.Будрагчаагийн талаар "Манай нэг сурагчийн эцэг, эх над руу "Манай нутгийн залуу байгаа юм. Хөөрхий эцэггүй тул эмээ, өвөө нь өсгөсөн. Ээж нь архичин хүн байдаг. Энэ хүнд өмч байхгүй учраас юу ч хийхээс буцахгүй болжээ, захирал аа" гэж бичсэн. Би ч амьдрал ахуй муутай, ядуу тарчиг өссөн хүүхдийг олон янзаар дуудаад баймааргүй байна. Хуулийн дагуу шалгуулна" гэж сэтгүүлчийн хувийн байдлын талаар зохисгүй үг хэлжээ.
Энэ талаар Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн байр суурийг илэрхийлсэн байна.
Тэрбээр "Сурган хүмүүжүүлэгч хүн ийм ёс зүйгүй, бүдүүлэг, дээрэнгүй байж болохгүй. Сайн менежер байж болно. Хууль хяналтынхны сайн хамгаалалттай байж болно. Одоо болно. Энэ хүний хөдөлмөрийн гэрээг цуцлах саналыг Оросын тал, удирдах зөвлөлд хүргэнэ" гэв.
[197.211.52.74]
2022-09-07 03:15:58БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)