Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/7c51043d8629a6f71fe448bd3f1090cf_x3нх.jpg

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан СӨБ, ЕБС-ийн багш нарын дипломд хийсэн хяналт шалгалтын үр дүнг танилцууллаа.

Энэхүү ажлын хүрээнд нийт 51 мянган багшийн 71 мянган диплом байдгаас 59 мянгыг шалгахад 724 диплом зөрчилтэй байгаа нь тогтоогдсон. Цаана нь 2000 гаруй нь сэжигтэй буюу тэдгээрийг дахин нягтлах шаардлагатай. Үлдсэн 12 мянгыг нь цаашид шалгана.

Зөрчилтэй гэж үзсэн 724 дипломыг ангилж үзвэл:

- 454 Дипломын дугаар давхардсан /бусдын овог нэр, регистр, гарын үсэг ашигласан, дугаар өөрчилсөн, тамга дардас скайнердсан гэх мэт зөрчил багтана/

- 139 Бүртгэлд огт байхгүй дугаар бичиж хуурамчаар үйлдсэн,

- 109 Өмнөх болон дараагийн шатны боловсролын баримт бичгийн зөрчил,

- 20 Боловсролын байгууллага буюу сургуулийн буруутай үйлдлээс,

- 2 Боловсролын удирдах дээд байгууллагын алдаа,

- Бусад,

Шалгалтын дүн мэдээллээс харвал бага ангийн багш, цэцэрлэгийн багшийн эрэлт хэрэгцээ их байдгийг ашиглах буюу энэ мэргэжлээр дипломын зөрчил үүсгэх нь түгээмэл байна. Мөн МУБИС-ийн дипломыг хуурамчаар үйлдэх тохиолдол нийтлэг ажиглагдаж байна. Холбогдох хүмүүсийг ажлаас нь түр түдгэлзүүлэх байдлаар шалгалтыг явуулна. Зөрчилтэй гэж шилжүүлсэн баримт бичгийг хуулийн байгууллага шалгаад гэмт хэргийн шинж чанартай байна гэж үзсэн тохиолдолд бүр мөсөн ажлаас чөлөөлнө. Санамсаргүй үйлдлийн улмаас бичиг баримтын зөрчил гарсан болох нь тогтоогдвол мэргэжил, ур чадварыг ахиулах шат шатны сургалтад хамруулан үргэлжлүүлэн ажиллах боломжоор гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

DR. ADITYA

[197.211.52.74]

2022-09-07 03:16:32

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)