Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/2022-09-05_17-44-04-919-1024x682Монгол Тайландын гадаад худалдаа өсөж буй тул худалдааны хамтарсан хороо байгуулав.jpg

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависит  нар “Монгол Тайландын Худалдааны Хамтарсан хороо байгуулах тухай” харилцан ойлголцолын санамж бичигт гарын үсэг зурж, хэвлэл, мэдээлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Монгол, Тайландын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бэхжиж, олон улсын тавцанд бие биеэ дэмжих, харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, эдийн засгийн харилцаа, худалдааг хөгжүүлэх чиглэлд ахиц дэвшил гарлаа.

Монгол Улсад албан ёсоор айлчилж байгаа Тайландын Хаант Улсын Шадар бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависиттэй “Тайландын Хаант Улсын Худалдааны яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам хооронд Худалдааны хамтарсан хороо байгуулах тухай Харилцан ойлголцлын санамж” бичигт гарын үсэг зурж, тус хорооны анхдугаар хуралдааныг зохион байгуулна.

Хуралдааны үеэр хоёр талын хамтын ажиллагааны цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар өргөн хүрээнд санал солилцож,  харилцааг эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, техникийн хамтын ажиллагаа, логистик зэрэг салбарт өргөжүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Хоёр орны худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа, түүнийг эрчимжүүлэхэд чухал үүрэгтэй “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр” байгуулах ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцээ хийхээр төлөвлөж байна.

Энэ оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “Монгол, Тайландын хооронд 2022-2027 онд хамтран ажиллах 5 жилийн төлөвлөгөө”  хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй бөгөөд хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Цаашид Монгол, Тайландын Худалдааны хамтарсан хорооны анхны хуралдааны үеэр тохиролцсон санал, санаачилгыг бодит ажил хэрэг болгохын төлөө талууд идэвх санаачилга гарган ажиллах болно.

Хоёр улс бүс нутаг, олон улсын талбарт хамтран ажиллаж ирсэн, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа цаашид улам гүнзгийрүүлэхийн төлөө нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: ГХЯ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

DR. ADITYA

[197.211.52.74]

2022-09-07 03:17:37

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)