Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/630305868c81e851e41487b7БЦӨЦӨБАСБЁ.jpg

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. 

Энэ үеэр анхаарал хандуулсан эхний асуудал нь цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг даалгаврын биелэлт байлаа. 

Нийслэлийн Боловсролын газрын дарга Г.Амартүвшин "Улаанбаатар хотод цэцэрлэгийн насны 144 мянган хүүхэд бий. Тэднээс 100,067 хүүхдийн цэцэрлэгийн бүртгэл баталгаажсан. Нийслэлийн удирдлагууд болон Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарснаар нийслэлийн хэмжээнд 30,461 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжоор хангаад байна. Үлдсэн 7,130 орчим хүүхдийг энэ ондоо багтааж бүрэн цэцэрлэгт хамруулна.

Зарим цэцэрлэгийн барилга есдүгээр сарын 1-ээс өмнө ашиглалтад орж амжихааргүй байгаагаас ийн хойшилж байгаа юм. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс түрээс болон худалдан авах ажиллагаа үргэлжилж байна.

Сургуулиудын хувьд гурван ээлжээр хичээллэж болзошгүй 41 сургууль бий. Бид 14 сургуульд нэмэлт зохицуулалт хийж байна. Зохицуулалтын хүчинд дээрх сургуулиуд гурван ээлжээр хичээллэх шаардлагагүй болно. Нийслэл хотын боловсролын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж, тулгамдсан асуудлыг хэлэлцэх болно" гэв. 

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх