Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/эеш-810x500Монгол хэл бичгийн шалгалт.jpeg

Монгол хэл бичгийн шалгалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 02, тавдугаар сарын 07-нд тус тус зохион байгуулсан. Хоёр удаагийн шалгалтад босго оноондоо хүрээгүй шалгуулагчид өнөөдөр 10:00-11:40 цагт дахин шалгалтад хамрагдана хэмээн Боловсролын үнэлгээний төвөөс зарласан.

Монгол Улсын Засгийн Газрын 37 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилгоор Монгол хэл бичгийн шалгалтыг авах болсон юм. Шалгуулагч хөх, цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар шалгалтын материал дээр ажиллана. Улаанбаатар хотын шалгалтыг  Баянзүрх дүүргийн 21-р сургууль дээр зохион байгуулж байна.  Суудлын хуваарийг ЭНД дарж, регистрийн дугаараар нэвтрэн харна уу.  

Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх