etoim.mn
photos/p1a8pi523a1fme1gdq156oegs1i7q2цахилгаан дамжуулах агаарын шугамд.jpg

Өчигдөр буюу 2022 оны 8 сарын 17-ны 18:59 цагт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлага онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид очиход барилгын суурийн ажил гүйцэтгэж байх явцад краны сум нь 10,000 вольтын хүчдэлтэй цахилгаан дамжуулах агаарын шугамд хүрсний улмаас 37-58 насны гурван иргэн хүчдэлд цохиулж нас барсан байжээ. 

Улмаар цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн хэмээн Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.

Сэрэмжлүүлэг:

  • Цахилгаан монтажаа мэргэжлийн байгууллага, алба хаагчаар хийлгэх,

  • Цахилгааны утсыг газар доогуур татаж байршуулахгүй байх, хамгаалалт хийх,

  • Цахилгааны гэмтэлтэй утас ашиглахгүй байх,

  • Цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байх,

  • Өндөр хүчдэлийн дор гэр, хашаа барихгүй байхыг анхааруулж байна.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх