etoim.mn
photos/299283443_3204169153189535_6457941505444331650_nХэнтий аймгийн Бор-Өндөр суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 200 хүүхдийн.png

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажилд тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас хяналт тавьжээ.

Шалгалтаар зоорийн давхрын баганан болон шугам суурийн цутгалтын ажлыг гүйцэтгэхдээ тоос, шавар, шорооны хольц ихтэй стандартын шаардлага хангаагүй хайрга ашигласан. Улмаар ус цементийн харьцаа алдагдаж бетонд агшилтын ан цав их хэмжээгээр үүссэн байв.

Бетонд хөндлөн ан цав үүссэн тохиолдолд дотоод бүтцийн эвдрэлийг сэргээх боломжгүй тул цутгалтын ажлыг зогсоож дахин гүйцэтгэхийг шаардлаа.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх