Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/299731518_5743059485713348_1152491676249127591_nфцужэ.jpg

“Парис-2024” олимпын наадмын хөтөлбөрт брейкинг буюу брейк бүжгийн спортын төрөл шинээр нэмэгдсэн. Түүнчлэн ОУОХ-ноос брейк бүжигчдийн олимпын эрх авах форматыг баталлаа.

Парисын олимпод эрэгтэй, эмэгтэй тус бүр 16, нийт 32 бүжигчин өрсөлдөх бөгөөд 20 нь 2024 оны 3-6 дугаар сард зохиогдох гурван үе шаттай тэмцээнээс эрхээ авах юм. Мөн таван эрэгтэй, таван эмэгтэй тамирчин тивүүдийн тэмцээнээс эрхээ авах аж. Тухайлбал, Ханжоугийн Азийн наадамд түрүүлсэн тамирчин олимпын эрхээ шууд авна. Түүнчлэн 2023 оны ДАШТ-д түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг бүжигчин нэмэгдсэнээр 32 тамирчин бүрдэх ажээ.

Нэг улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр тамирчин олимпод оролцож болох бөгөөд тамирчид ганцаарчилсан төрөлд хасагдах системээр өрсөлдсөөр олимпын медальтнууд тодрох юм байна.

Эх сурвалж: МҮОХ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх