Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/299649515_501394238461366_368314450485692686_negt.jpg

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнтэй Бүгд Найрамдах Казакстан Улс дахь “Daewoo” компанийн захирал Марат Турлыханов, “Daewoo” компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “BULBUL” LLC компанийн ерөнхий захирал Жыргау Нурбек нар уулзлаа.

Уулзалтад Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Ч.Сайханбаяр, Нийслэлийн өмчит “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Тэмүүжин тэргүүтэй холбогдох албаныхан оролцсон юм. Талууд нийтийн тээврийн парк шинэчлэлтэд хамтарч ажиллах боломж, шийдлүүдийн талаар хэлэлцэв.

Талууд нийтийн тээврийн парк шинэчлэлтээс гадна Улаанбаатар хотын хот нийтийн аж ахуй, хог хаягдлын үйлчилгээнд ашиглах машин механизмуудад парк шинэчлэл хийх боломжтой эсэх талаар мөн ярилцав.

Уулзалтаар хэлэлцсэн асуудлуудыг Ажлын хэсгийн техникийн баг судлан, шаардлагатай тооцоо, судалгааг хийж, нийслэлийн удирдлагуудад танилцуулахаа илэрхийлсэн юм.

Эх сурвалж: НЗДТГ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх