Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/298579278_401681012099674_4847185498239094417_nцуж.jpg

ХБНГУ-ын алдарт дугуйчин Гийду Кунзе Монголын баруун хязгаар буюу Увс аймгийн Боршоо боомтоос зүүн хязгаарын Сүхбаатар аймгийн бичигт боомт хүртэл нийт 2279 км замыг унадаг дугуйгаар 5 хоногт туулж,  дэлхийн нэгэн шинэ амжилтыг тогтоожээ.

Тэрбээр нийт дэлхийн зургаан рекордыг эзэмшдэг байна. Тодруулбал,

  • Австрали улсын баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл нийт 4200 км замыг хамгийн богино хугацаанд дугуйгаар туулсан.

  • Дэлхийн хамгийн өндөр цэг /6233 метр/ өндөр галт уул болох Чили Улсын Атакама цөлд байрлах Охес де Соладод унадаг дугуйгаар гарсан.

  • Сайн үйлсийн төлөө 50кг какаоны үрийг нуруундаа үүрэн Эквадор Улсаас 7 мянган км туулж, Герман руу дугуйгаар явсан гэх мэт юм.

Алдарт тамирчин Гийду Кунзе Монгол Улсад хийсэн аяллаа ийнхүү өнөөдрөөр дуусгаж, маргааш эх орон руугаа буцна.

Түүний Монгол Улсад хийсэн энэхүү аяллын зорилго нь зөвхөн спортын амжилт гаргахаас гадна манай улсын түүхэн ёс заншил, соёл уламжлал, ард иргэдийн амьдралын онцлог зэрэгтэй танилцаж, Монгол Улсыг дэлхийд дугуйн спортоор дамжуулан сурталчлах юм.

Монгол Улсыг сурталчлах, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд оруулсан түүний энэхүү их хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийг үнэлж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын нэрэмжит хүндэт "ӨРГӨМЖЛӨЛ"-ИЙГ ХБНГУ-ын алдарт дугуйчин Гийду Кунзед БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ гардууллаа.

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх