etoim.mn
photos/dollarам.доллар.jpg

Хуурамч бичиг баримт үйлдэн Худалдаа хөгжлийн банкнаас 2 сая ам.доллар залилсан гэмт хэрэгт холбогдсон яллагдагч Б-ийн гэм буруугийн шүүх хуралданы урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2022.08.11/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлэв.

Гэвч зарим яллагдагчийн өмгөөлөгчдийн зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг хянан хэлэлцээд энэ сарын 25-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшлууллаа.

Уг хуралдаан хүртэл яллагдагч нарын холбогдсон хэргийн нөхцөл байдал, яллагдагч нарын зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх нөхцлийг хангах зорилгоорллагдагч Б-д урьд авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Мөн яллагдагч Э, Т, З, Э, Г, Б, Б, Э, А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус өөрчилж тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас яллагдагч Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3, 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй/ зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх