etoim.mn
photos/Captureатрбхи.PNG

Энэтхэгийн Ченнай хотод 12 хоногийн турш үргэлжилсэн 44 дэх удаагийн Шатрын олимпиад болж өндөрлөлөө.

Шатрын эмэгтэйчүүдийн ангилалын 4-р ширээнд Монголын шигшээ багийг төлөөлөн оролцсон Орхон аймгийн харьяат, дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул бахдам амжилт гаргаж, алтан медаль хүртлээ.

Тэрбээр 10 өрөг тоглохдоо 8 хожиж, 1 тэнцэн, 1 хожигдож 85 хувийн хожил авч 4 дүгээр ширээний бусад шатарчдаа тэргүүлсэн юм. Ийн Б.Мөнгөнзул уг амжилтаараа Дэлхийн шатрын холбооны Мастер цолны болзол хангаж, цолоо ахиулж байна.

Эх сурвалж: Монголын Цахим Шатрын Холбоо

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх