Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/298554578_612219583597514_589770493580227114_n8ттш.jpg

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг БШУ-ы сайд, Цахим хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан мэдээлж байна. ЗТХЯ-тай хамтарч улсын хэмжээнд ажиллаж байгаа замын төлбөр авах цэгийг цахимжуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Монгол Улсад олон улсын болон орон нутгийн шинжтэй нийт замын урт 15000 орчим км. Энэ замд төлбөр авах 35 цэг байдаг. Төлбөр авах цэгүүд цахимжаагүй учир орлого нь тодорхойгүй байдаг. Авто зам ашигласны төлбөрийг галын хайч шиг юмаар биш цахимаар авдаг болно. Замын төлбөрт жил бүр 30 орчим тэрбум төгрөг ордог. Бүрэн цахимжуулснаар орлого 9 тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоо гарсан. Цахимд  шилжсэнээр 35 цэгт ажиллаж буй хүмүүсийн орон тоо 30 хувиар буурна. Иргэд замын төлбөрийг QR код уншуулах болон картаар хийх нөхцөл бүрдүүлнэ гэлээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх