Яармагийн замд нүхэн гарц байгуулж байгаа юм. Замын хойд талын урсгалыг энэ сарын 11 хүртэл хаахаар төлөвлөсөн ч хугацаанаас тав хоногийн өмнө буюу наймдугаар сарын 6-нд нээжээ. Харин өнөөдрөөс урд талын урсгалын хөдөлгөөнийг хязгаарлан, ажлыг үргэлжлүүлэх юм байна.
Эх сурвалж: Нийслэлийн мэдээ