etoim.mn
photos/бахөмбмаө.jpg

“Даншиг наадам-Хүрээ цам” наймдугаар сарын 6, 7-нд Хүйн долоон худагт болно. Тус шашин, соёлын наадамд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан энэ сарын 6-ны 12:00 цагт эхэлнэ. Тус барилдаанд зодоглож буй бөхчүүд оноолтоор барилддаг уламжлалтай.

“Даншиг наадам-Хүрээ цам” наадамд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд зодоглох бөхчүүдийг бүртгэж эхэлсэн бөгөөд бүртгэл өнөөдөр 18:00 цаг хүртэл Баянгол дүүргийн спорт хорооны зааланд үргэлжлэх аж. Түүнчлэн бөхчүүд өөрийн биеэр бүртгүүлэх бөгөөд сугалаа өнөөдөр явагдах юм байна.

Эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх