etoim.mn
photos/Captureбсыуццц.PNG

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангаж байгаатай холбоотойгоор ЭМЯ, ХӨСҮТ-ийн тандалтын багийн судалгаа, нөхцөл байдлын үнэлгээтэй танилцлаа.

Сүүлийн өдрүүдэд манай улсад ковидын BA.5 вирус өргөн тархаж байна. Энэ хувилбарын нууц үеийн хугацаа 2.4 хоног байна. Наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхний үед халдварын тархалтын оргил үе таарна гэж тооцож байна.

Тандалтын багийн судалгаагаар халдвар авсан иргэд гэр бүлийн орчноос, ажлын байр, олон нийтийн газраас халдвар түгээмэл авсан байна. Хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхээр боловсролын байгууллагын орчноос халдвар авах эрсдэл нэмэгдэх хандлагатай байна гэлээ.

Нийт өвчлөлийн 19.1 хувийг хүүхдүүд эзэлж байна. Халдвар авсан хүүхдүүдийг насны бүлгээр нь ангилж үзвэл:

-27.2 хувь нь 0-4 нас

-44.6 хувь нь 5-11 нас

-19.7 хувь нь 12-15 нас

-8.4 хувь нь 16-17 нас байна. Өөрөөр хэлбэл, дархлаажуулалтад хамрагдаагүй насны хүүхдүүдийн өвчлөл 70 гаруй хувьтай байгаа юм.

Манай улсын тухайд наймдугаар сарын 1-нээс 5-11 настай хүүхдүүдээ дархлаажуулж эхлээд байна. Улсын хэмжээнд 5-11 насны 500 мянга орчим хүүхэд байдаг. 302 мянган хүн тун буюу 150 мянган хүүхдийг бүрэн тунд хамруулахаар "Пфайзер" вакциныг татан аваад байна. Тун хоорондын зай 30 хоног байна. Дархлааны тогтоц 90-ээс дээш хувьтай байгааг олон улс мэдээлж байна гэж БШУЯ-наас мэдээллээ. 

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх