etoim.mn
photos/11668007056_385f9ca9f8_b-696x435.jpg

АНУ-ын “Боинг 757-200”-ын цэргийн хувилбар болох С-32 нь улс орны цэрэг-улс төрийн дээд удирдлагад үйлчлэх үүрэг зориулалттай цэргийн тээврийн онгоц юм. Тус онгоц үндсэн дөрвөн тасалгаанаас бүрддэг. Эхнийх нь нисгэгчдийн бүхээгтэй залгаа бизнес ангилалын 10 зорчигчийн тасалгаа, хоёр дахь нь дээрх зорчигчдын ажиллах, амрахад зориулсан өрөө, гурав дахь нь хурлын танхим, дөрөв дэх нь удирдлагыг дагалдан яваа бүрэлдэхүүнд зориулсан 32 суудал бүхий тасалгаа юм. Энэ онгоцоор 45 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой. Энэхүү онгоц нь АНУ-ын агаарын нисэх хүчинд 8 ширхэг байдаг бөгөөд Эндрюс нисэх бааз, 150 дугаар тусгай ажиллагааны нислэг ба 486 дугаар туршилтын нислэгийн эскадрильд тус тус байрладаг ажээ.

Тактик, техникийн үзүүлэлт:

Экипаж, хүн – 16

Онгоцны урт, м – 47,3

Онгоцны өндөр, м – 13,6

Далавчны далайц, м – 38

Нислэгийн дээд хурд км/цаг – 968

Нислэгийн дээд жин, тн – 99,8

Нислэгийн алслалт, км – 11100

Хөдөлгүүр – 18.864 кгс-ийн хүчдэл бүхий хоёр турбо хөдөлгүүр

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх