Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/photo_2022-07-18_15-58-24Эрүүл мэндийн сайд С.Энхболд Эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудад үүрэг чиглэл өглөө.jpg

Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЗГХА-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, ЗГХА-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Төмөр замын нэгдсэн эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлгийн удирдлагуудтай 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ээлжит шуурхай хуралдааныг хийж, үүрэг чиглэл өглөө.  

Шуурхай хуралдаанаар коронавируст халдвар (КОВИД-19)-ын тархалтын дэлхий дахины болон дотоодын  нөхцөл байдал, өвчлөлийн цаашдын хандлага, анхаарах асуудал, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд  коронавируст халдвар (КОВИД-19)-ын өвчлөлийн тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагууд бэлтгэл хангаж, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлж ажиллахыг анхааруулж үүрэг өгөв. Мөн эмнэлгүүдийн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээний сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа, анхаарах асуудлын талаар мэдээлэл хийлээ.

 

Эх сурвалж: ЭМЯ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх