Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн “Цагаан-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ Завхан аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан автобус шатсан тухай мэдээллийг долоодугаар сарын 17-ны өдрийн 13:29 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, Тариат сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид мөн өдрийн 17:50 цагт тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцсан бөгөөд иргэн А-ын “Аэробус” загварын аялалын зориулалтаар тохижуулсан / 8 зорчигч нь автобуснаас буусан байсан/ автобус шатжээ.