etoim.mn
photos/295649-01072022-1656646690-1684876616-285468285_5835391139821251_3378027136320981183_nasd.jpg

Монголын рагбийн шигшээ баг дэлхийн чансааны эхний тоглолтоо долоодугаар сарын 3 буюу энэ ням гарагт Узбекистаны шигшээ багтай хийнэ.

Тоглолт Киргизийн нийслэл Бишкек хотод Улаанбаатарын цагаар 17:00 цагт эхэлнэ. Төв Азийн бүсийн гуравдугаар зиндаанд харьяалагдаж буй манай шигшээ баг хожвол Киргиз болон Казахстаны хожсонтой бүсийн аваргын төлөө тоглоно. Хожигдвол гуравдугаар байрын төлөө хүч үзнэ.

Киргиз болон Казахстаны тоглолт тус өдрийн 19:00 цагаас болно. Гуравдугаар байрын тоглолт долоодугаар сарын 6-ны 17:00, аваргын тоглолт 19:00 цагт болно.

Эх сурвалж: Mongolian Rugby Football Union

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх