АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр “АНУ Европ дахь цэргийн оролцоогоо урт хугацаанд нэмэгдүүлнэ” гэж мэдэгдлээ.
Ерөнхийлөгч Байден мэдэгдэлдээ АНУ-ын арми НАТО-тэй хамтран ажиллах боломжийг бэхжүүлэх зорилгоор Польшид шинээр байнгын штаб байгуулж байгааг дурдсан байна. Энэ нь Зүүн Европ дахь АНУ-ын цэргийн анхны байнгын бааз байх болно гэж тэрбээр онцолжээ.
АНУ одоогоор Европ даяар 100 мянга гаруй цэрэг байрлуулж байна. Дөрвөн сар гаруйн өмнө Орос Украин руу довтолж эхэлснээс хойш цэргийн тоо 20 мянга орчим нэмэгджээ.
Эх сурвалж: Financial Times