etoim.mn
photos/7fe5ed88f034f54989e194004676cc2e_x3амрс.jpg

Олон улсын сансрын шинжлэх ухаан, технологийн хүрээлэн, сансрын нисгэгчдийг бэлтгэх бааз бүхий аялал жуулчлалын загвар хотыг Монголын говьд байгуулахаар ажиллаж буй “Mars V” төслийнхний урилгаар "Марс" нийгэмлэгийн Ерөнхийлөгч, доктор Роберт Зубрин Монгол Улсад айлчилж байна. 

Доктор Роберт Зубриныг Монголд айлчилж буй энэ үед нь Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хүлээн авч уулзлаа.

Монголын говийн орчин нөхцөл яг Марс гараг дээр байгаа мэт мэдрэмжийг төрүүлэх бөгөөд ингэснээр сансар огторгуйд аялах аялал зөвхөн сансрын нисгэгчид бус, хүн бүрт нээлттэй болох боломжтой юм. Энэ нь манай улсын аялал жуулчлалын хөгжилд ч үнэтэй хувь нэмэр оруулах бөгөөд энэхүү байгалийн ховор зохилдлогоо зөвхөн Монголын говьд байгаа гэдгийг төслийн залуус онцолж байв.

Роберт Зубрин “Монголын говьд Марс гараг руу нисэх хүмүүсийг бэлтгэх сургуулилтын бааз, сансрын судалгааны чөлөөт бүс байгуулах болсон шалтгаан нь Дэлхийд -42 хэм хүрдэг хамгийн хүйтэн говь зөвхөн Монголд байдаг. Энэ нь Марс гаргийн нөхцөл байдалтай ижил гэдгийг олон улсын эрдэмтэд баталсан” хэмээгээд ирэх жил буцаж ирэхдээ "марсын судалгааны бааз" барих нүсэр ажлыг эхлүүлэхээр шийдээд байгаагаа илэрхийлсэн юм.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Уг төслийг амжилттай хэрэгжүүлснээр технологийг дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бүрдэж, цаашлаад Монгол Улсын эдийн засагт эерэгээр нөлөөлнө гэж харж байна. Монгол Улсын Засгийн газраас бүх боломжоор дэмжиж туслах болно” хэмээгээд “Мars V” багийнханд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ гэж Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ .

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх