CR Fashion Book хэвлэлийн Хятад дах салбар нь сэтгүүлийнхээ дөрөв дэх дугаарын нүүрийг Монрогийн зургаар чимжээ.
Тэд алдарт уран бүтээлчийн зүгээр ч нэг хуучны зургийг ашиглах биш, харин дижиталаар дүрслээд зогсохгүй Balenciaga, Miu Miu, David Koma, Thom Browne брэндүүдийн хувцсаар нийт найман төрх бүрдүүлсэн байна.