Афганистаны Пактика, Хост мужид газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 1500 болж нэмэгдсэн тухай “Al Jazeera” суваг “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчийн мэдэгдлээс эш татан мэдээлжээ.
Түүний мэдээлснээр, байгалийн гамшгийн улмаас 2000 гаруй хүн бэртэж гэмтсэн байна.
Голомт нь Афганистаны зүүн өмнөд зүгт Хост хотоос 44 км-ийн зайд 51 км-ийн гүнд болсон гэж Америкийн газар хөдлөлт судлаачид үзэж байна.
Афганистаны Пактика, Хост, Лагман, Газни, Логар болон Кабул мужид лхагва гарагт шилжих шөнө 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. "Талибан" хөдөлгөөний удирдлагууд байгалийн гамшигт нэрвэгдэгсдэд туслахад 1.1 сая ам.доллар олгохоор шийдвэрлэсэн байна.
Тус улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог бөгөөд НҮБ-ын мэдээллээр сүүлийн 10 жилийн хугацаанд 7000 гаруй хүн газар хөдлөлтийн улмаас амиа алдсан байна.
Эх сурвалж: aljazeera. BBC