Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр “Жэй Си Деко Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жан Ком Ланфранчиг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Хотын дарга “Нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулах, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотын иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлж, тав тухтай байдлыг хангахад онцгой анхаарч байгаа. Энэ ажлыг хувийн хэвшилтэй хамтарч хийнэ” хэмээлээ.
Эх сурвалж: НЗДТГ