Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлийн ажлын хүрээнд өнөөдрөөс эхлэн 60 шинэ автобус үйлчилгээнд явж эхэллээ. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 1432 автобус шаардлагатай. Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн 50 хувийг энэ жил, үлдсэн 50 хувийг 2023, 2024 онд шийдвэрлэхээр ажиллаж байна
Уг автобуснуудын гол онцлог нь тусгай хэрэгцээт иргэдийг тээвэрлэхэд зориулсан шат, тэргэнцрийн бэхэлгээтэй. Зорчигч болон жолоочийн аюулгүй байдалд зориулсан тоноглолтой, жолоочийн суудал нь аюулгүйн гурван цэгийн бүстэй, Монгол орны цаг уурт тохирохуйц, -45 хэмийн хүйтэнд тэсвэртэй тул өвөл цонх цантахгүй зэрэг давуу талтай байна.