etoim.mn
photos/I50iCDIGJm6VNfv4MWxSаүүаэд.jpg

Зорчигч тээврийн нэгтгэл компанид ажилласныхаа дараагаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЭХЭМҮТ-д очлоо. Ерөнхий сайд жилийн өмнө, буюу 2021 оны зургадугаар сарын 1-нд тус төвд ажиллаж, их засвар хийх төсвийг шийдэж өгөхөө амлаж байсан нь өнөөдөр ажил хэрэг болж, засварынх нь ажил 60 гаруй хувьтай байна.

Тодруулбал, ЭХЭМҮТ-д 1987 оноос хойш иж бүрэн засвар хийгээгүй өнөөдрийг хүрчээ. Энэ оноос төрөх тасгуудыг олон улсын жишигт нийцэх их засварыг эхлүүлж, 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Хоёр жилийн хугацаанд тус төв иж бүрэн засвар хийж дуусгахаар төлөвлөж, мөн өргөтгөлийн болон Үр шилжүүлэн суулгах төвийн барилгыг шинээр барьж эхэлжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газраас эх, хүүхдийн эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч, 2021 онд тус салбарт хамгийн өндөр хөрөнгө оруулалт буюу 35 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Тухайлбал, ЭХЭМҮТ-д 12.9 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмжийг нь шинэчилсэн. Бид амаржих газруудад үе шаттай хөрөнгө оруулалт хийж байна. Цар тахалтай амаргүй цаг үе ч гэлээ төр эхчүүд, хүүхдүүдээсээ мөнгө харамлахгүй. Цаашид ч хөрөнгө оруулалтууд хийнэ” гэлээ.  

ЭХЭМҮТ-д хөрөнгө оруулалт хийсний дүнд Монголд эмчлэгддэгүй байсан дутуу төрсөн нярайн нүдний торлогийн эмгэг, ургийн мэс засал гэсэн хоёр өвчнийг эмчилдэг болсон. Энэ онд нэмж Монголд хийдэггүй хоёр төрлийн мэс заслыг хийхээр бэлтгэж байгаагаа тус төвийн захирал Ш.Алтантуяа хэлж, эхчүүд, хүүхдүүдийн тусламж үйлчилгээнд төрөөс онцгой анхаарч буйд талархал илэрхийллээ.

Хөрөнгө оруулалтын хүрээнд тоног төхөөрөмжийн шинэчлэлээс гадна төрөх болон  төрсний дараах тасгийн орыг шинэчилжээ. Өнөөдрийн байдлаар Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд 13.6, ЭХЭМҮТ-д 12.9,  “Өргөө” амаржих газарт 3.6, “Хүрээ” амаржих газар 3.2, “Амгалан” амаржих газар 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.

Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх