etoim.mn
photos/viber_image_2022-06-01_09-49-44-341ужэииии.jpg

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ олон улс, тив дэлхийн тавцанд өндөр амжилт үзүүлсэн хүүхдүүдэд “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ САН”-гаас мөнгөн шагнал олгох БАТЛАМЖ гардууллаа.

АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан “Кришендо” өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдаан, Ливан улсын Бэйрут хотод зохион байгуулагдсан Жүдо бөхийн өсвөр, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, Филиппинд болсон Ази тивийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд амжилттай оролцон, шагналт байрт шалгарсан 30 хүүхэд баярын энэ өдөр шагналаа гардлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон улс, тив, дэлхийн уралдаан, тэмцээнд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, Хүүхдийн төлөө сангаас шагнал хүртсэн хүүхдүүдэд баяр хүргэж, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүлээд цаашид амжилтаа улам ахиулахыг ерөөлөө.

2020 онд Хүүхдийн төлөө сан байгуулагдаж, 2021 онд Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг баталсан. Журамд;

-Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг санхүүжилтээр дэмжих,

-Олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулах,

-Олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд оролцох бэлтгэл хангаж байгаа болон оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэхэд зарцуулна гэж заажээ. 

Өнөөдрийн байдлаар тус сангийн дансанд зургаан тэрбум төгрөг байна. Хүүхдийн төлөө сангийн хөрөнгө нь улсын төсөв, хандив тусламж, авто тээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлого, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжсэн соёл, урлаг, спортын тоглолтын хандиваас бүрддэг байна.

 

Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Мядаг

[192.82.75.236]

2022-06-01 13:56:57

Олон улсын математикийн олимпиадаас 2 удаа медаль авсан хүүхэд байнаа, дэмжиж байгаа нь сайн ч хүүхдүүдийг ялгаж болохгүй.