Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/BTM_8470Бэлтгэл хурандаа Р.Даваадоржид Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээв.jpg

Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдыг төрийн дээд шагнал, одон, медалиар шагналаа.

ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛЫГ:

  • Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний эрүүл мэндийг сахин хамгаалах, тус салбарыг хөгжүүлэхэд идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллан Зэвсэгт хүчний анхны энхийг сахиулагчийн үүргийг амжилттай гүйцэтгэж, Энхийг сахиулах ажиллагаанд 2 дугаар шатны эмнэлэг илгээх эрх зүйн орчныг бүрдүүлэх, хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн, Зэвсэгт хүчний Жанжин штабын Эрүүл мэндийн хэлтсийн дарга асан, бэлтгэл хурандаа Рэндоогийн Даваадоржид хүртээв.

СҮХБААТАРЫН ОДОНГООР:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, чөлөөнд байгаа дэслэгч генерал Цэвэгсүрэнгийн Тогоо;

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

  • Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Цэрэндагвын Гандорж;

  • Зэвсэгт хүчний Жанжин штабын Цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Жамбалын Молорболд;

  • Зэвсэгт хүчний Жанжин штабын Хяналт, шалгалт үнэлгээний газрын мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, хурандаа Хүрэлчулууны Алтанцоож;

  • Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Даваагийн Энхээ;

  • Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн оперативын жижүүр, дэд хурандаа Цагаанхүүгийн Идэрбат;

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР:

  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын орлогч дарга, хурандаа Базарсадын Эрдэнэпил;

  • Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын Цэргийн бодлогын хэлтсийн цэрэг-стратегийн дүн шинжилгээний ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Дорждэрэмийн Баттүвшин;

  • Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт, бэлтгэлийн газрын сургалтын мэргэжилтэн, дэд хурандаа Алтансүхийн Батсүх;

  • Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хөгжимчин Бадрахбямбын Баярбат;

  • Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлалын Төлөвлөлтийн хэлтсийн бодлогын хэрэгжилтийн офицер, дэд хурандаа Эрдэнэбатын Батзориг;

  • Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн харуул үйлчилгээний ротын ахлагч, сургагч ахлагч Баатарын Ганбаяр;

  • Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн ахлагч, тэргүүн ахлагч Нэргүйн Батшагай;

  • Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн ахлагч, тэргүүн ахлагч Батчулууны Хишигдалай;

  • Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн ахлагч, тэргүүн ахлагч Оюунгэрэлийн Энхболд;

  • Зэвсэгт хүчний 345 дугаар нэгтгэл, бэлтгэл дэд хурандаа Бишээгийн Хулангоо;

АЛТАН ГАДАС ОДОНГООР:

  • Цэргийн төв эмнэлгийн нүүр амны сувилахуйн сувилагч Цагааны Болормаа;

ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:

  • Зэвсэгт хүчний Жанжин штабын Үйлчилгээ, аж ахуйн хэлтсийн ахлах тогооч, ахлах ахлагч Бат-Өлзийн Ганчимэг;

  • Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дайчилгааны офицер, дэд хурандаа Хандхүүгийн Бат-Амгалан;

  • Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа Даваасамбуугийн Баасанхүү;

  • Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын дайчилгааны офицер, дэд хурандаа Баасангийн Цэцэгсүрэн;

  • “Соёмбо” редакцын ахлах найруулагч, дэд хурандаа Сайнболдын Ууганбаяр;

  • Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын ахлагч, тэргүүн ахлагч Өлзийсайханы Сэргэлэн;

  • Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын Цэргийн дайчилгааны хэлтсийн дайчилгааны нууцын дарга, дэслэгч Бямба-Очирын Ням-Очир;

  • Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын орон зайн тандалт, судалгаа хариуцсан мэргэжилтэн, дэд хурандаа Батаагийн Энхбаясгалан;

  • Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн мотобуудлагын батальоны тасгийн захирагч, ахлах ахлагч Магсаржавын Баяр;

  • Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн хувцасны албаны дарга, хошууч Наранцэцэгийн Туяа;

  • Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн морьт сумангийн захирагч, ахлах дэслэгч Батбаатарын Цолмон;

  • Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн танкийн батальоны ахлагч, ахлах ахлагч Дашцэрэнгийн Батсүх;

  • Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Дугарнямын Шатаррагчаа;

  • Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн сургалтын тасгийн цэргийн багийн сургалтын бүлгийн багш, ахмад Аюушжавын Мягмардорж;

  • Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн сургалтын тасгийн цэргийн багийн сургалтын бүлгийн ахлах багш, ахмад Ононгийн Пүрэвсүрэн;

  • Зэвсэгт хүчний 345 дугаар нэгтгэлийн хүний нөөцийн офицер, хошууч Маналжавын Хишгээ;

  • Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн ахлагч, тэргүүн ахлагч Төмөрхуягийн Сандагдорж нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх алба хаагчдыг эх орноо батлан хамгаалах болон цэргийн шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх, өсвөр үе, залуучуудыг эх орноо хайрлан хамгаалах үзэл санаа, эрдэм ухаанд сургах үйлсэд улам их амжилт гаргана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Мөн бат бэх ар тал нь болж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, өрх гэрээ авч явах ачааны хүндийг үүрч байдаг ар гэрийнхэнд нь талархал илэрхийлэв.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх