etoim.mn
photos/downloadошооогнбялуу.jpg

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас бялууны төрлийн бүтээгдэхүүний хадгалах хугацаа, нөхцөлийн талаар зөвлөмж хүргэлээ.

Зөвлөмж:

Бялууны төрлийн бүтээгдэхүүн. Техникийн ерөнхий шаардлага. MNS0464:2010 стандартад Бялууны төрлийн бүтээгдэхүүний хадгалах горимыг дараах байдлаар заажээ. Үүнд:

  • Цөцгийн кремтэй

  • Шинэ жимс жимсгэнэтэй

  • Цэлцэн суурьтай

  • Жимс жимсгэнэ, ногооны нухаш, чанамал, цэлцэнтэй бялууг 0-оос +60С температуртай хөргүүр, хөргөгчид 24 цаг

Харин:

  • Жимс жимсгэнэ, ногооны нухаш, чанамал, цэлцэнтэй    

  • Сүүн кремтэй

  • Уургийн кремтэй

  • Шоколадтай бялууг 0-оос +60С температуртай хөргүүр, хөргөгчид 48 цаг хадгална.

Анхаарах:

1.Зориулалтын бус газраас хадгалах горимын дагуу хадгалаагүй, шошгын зөрчилтэй, баталгаажилтгүй  бялууны төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх.

2.Хадгалалтын онцгой нөхцөлийн шаардлагыг хангасан худалдаа үйлчилгээний газраас баталгаажилттай бялууны төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авах.

3.Бялуун төрлийн бүтээгдэхүүнийг шошгод тусгасан нөхцөлд хадгалж, хэрэглэх.

Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх