Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/-27052022-1653611816-1001109258-ebrd-1170x700цахим.jpg

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг төлөөлж, Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Европын сэргээн босголт хөгжлийн банкыг төлөөлж, Бодлого, түншлэлийн асуудал хариуцсан Дэд Ерөнхийлөгч Марк Боуман нар гарын үсэг зурсан юм.

Талууд хөрөнгө оруулалтын боломжуудыг судлах, худалдааны логистик, хил хоорондын дэд бүтэц, цахим гаалийн үйлчилгээ, цахим худалдаа зэрэг худалдааны дэд бүтцийн салбарын цахим дэд бүтцийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банк нь  Монгол улсын хувийн бизнесүүд, тэр дотроо ЖДҮ-ийн цахимжуулалтыг дэмжихэд ажиллана гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх