Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/627b2aa52756fc061a5d8f7dыы.jpg

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2022 оны тавдугаар сарын 28-ны бямба гарагийг “Автомашингүй өдөр” болгохоор шийдвэрлэсэн. “Автомашингүй өдөр”-өөр нийслэлийн хэвтээ чиглэлийн гол зам болох Энхтайваны өргөн чөлөө болон хотын төвийн Их тойруугийн замууд, гудамжаар тодотговол, Сөүлийн  болон Бээжин, Анкара, Сүхбаатар,  Их сургууль, Элчин, Хөх тэнгэр,  Партизан, Олимп, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлах юм байна.

Тодруулбал, Зүүн 4 замаас Баруун 4 зам хүртэл, мөн Гэсэр сүмээс Зоос гоёл хүртэл, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрээс Хятадын Элчин сайдын яам хүртэл, тэндээс Сансарын туннел хүртэлх замын хөдөлгөөнийг хаана. Тэрхүү замаар “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлт болох юм.

“Автомашингүй өдөр”-ийг зохион байгуулахтай холбоотойгоор нийтийн тээврийн 30 гаруй чиглэлд өөрчлөлт ордог. Одоогоор чиглэлийн өөрчлөлт хараахан батлагдаагүй байна. Мөн өдөр Сүхбаатарын талбайд Европын холбооны улсуудын өдөрлөг, үзэсгэлэн яармагийг зохион байгуулна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх