etoim.mn
photos/IMG_2595.JPG

Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан цорын ганц сургууль болох 29-р тусгай сургуулийн хашаанд тус сургуулийн багш ажилчид болон үе үеийн төгсөгчид, эцэг эхчүүд, сонсгол хэл ярианы бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл цугларчээ. Тэд одоогоор хашаан дотор ухсан нүхийг бөглөж байна.

Учир нь төрийн эрх мэдэлтнүүд дур мэдэн шийдвэр гаргаж, тус сургуулийн хашаан дахь 900м.кв газрыг бусдад өмчлүүлэх, шилжүүлэх шийдвэрийг 2015 онд гаргасан гэнэ. Ингэхдээ Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст шилжүүлсэн ба “Уг нь энэ газар хуулийн дагуу тусгай сургуулийн хүүхдүүдийн аюулгүй орчинг бүрдүүлсэн объект юм”  хэмээн тус сургуулийн багш ярилаа.

Энэхүү шийдвэрийг гарсан цагаас эхлэн сургуулийн захиргаа эсэргүүцэн хэд хэдэн удаа санал хүргүүлсэн хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх ашгийг зөчин байж өчигдөр хүүхдүүдийн дотуур байрны хажуугийн ногоон төгөлийг устган төмөр хашаа барьж, нүх ухаж эхэлсэн нь олон хүний эсэргүүцэлтэй тулж түр зогсжээ. Тэгвэл өнөөдөр үе үеийн төгсөгчид, эцэг эхчүүд, сонсгол хэл ярианы бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл барилгын ажлыг эсэргүүцэн ийнхүү төмөр хашааг нурааж, ухсан нүхийг битүүлж байна.

Тархины саатай хүүхдүүдийг сургадаг цорын ганц цэцэрлэгийг 3 жил "хажуу өрөө"-нд байлгаж байгаа төр одоо эдгээр хүүхдүүдийн эрхийг зөрчиж байна. Цаашдаа ч энэ мэтээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийг зөрчсөөр байхуу? Тэд ч гэсэн бидний хойч ирээдүй биш гэж үү...

Таалагдахгүй байна

2
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[59.153.114.59]

2016-11-11 09:33:52

БАТҮҮЛИЙН ЗАРСАН ГАЗАР УУ? БАС УЛСЫН БААТАР ГЭЭД БАЙГАА ЮМ АА. ХЭЛЭХ Ч ҮГ АЛГА

Зочин

[103.26.193.86]

2016-11-11 09:11:32

mal-uul iin hiisen ajli uu?

Зочин

[202.9.42.100]

2016-11-10 22:02:32

xuuxdiin erx zorchij bna. bas bolovsrold surax orchin zorchij bna. barilgachid, niigmiin daatgaliin xumuus oor gazart xaij yv

nasaa

[188.92.242.36]

2016-11-10 19:05:04

YU CH HIIJ UGUHGUI MURTLUU AVAHAA BOLIMOOR YUMAA.

Зочин

[202.9.42.244]

2016-11-10 17:58:51

araichdee end chin huuhdiin sagsnii talbai, jijighen tsetserleg shig yum bdg bsn bizdee