Улаанбаатар хотын захирагчийн албаны зөвшөөрлийн дагуу Сонгино хайрхан дүүргийн 19 дүгээр хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамжны замын ус зайлуулах хоолой хөдлөн шүүр эвдэрснийг засварлахаар болжээ.
Улмаар энэ сарын 6-ны өдрийн 23:00 цагаас 7-ы 07:00 цагийн хооронд "Содон хороолол" руу өгсөх чиглэлийн 2 эгнээ замыг хаахаар болжээ. Мөн 7-ы 23:00 цагаас 8-ы 07:00 цаг хүртэлх хугацаанд Содон хорооллоос уруудах чиглэлийн 2 эгнээ замыг түр хааж засварын ажил хийхээр болжээ.
Иймд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.