Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/6270f6fd2756fc061a5d8ed7emlfg.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор хэрэгжих "Нийтийн хөл бөмбөг" төслийн хүрээнд Улаанбаатар хотын хөл бөмбөгийн аварга шалгаруулах “UB cup” тэмцээн болох гэж байна. Үүнтэй холбогдуулан бэлтгэл ажлыг эхлүүлж, Сүхбаатарын талбайд хөл бөмбөгийн талбай заслаа. Нээлтийн өдөрлөг тавдугаар сарын 8-18-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно.

Энэ үеэр Улаанбаатар хотын есөн дүүргийн аварга шалгаруулах “UB Cup” хөл бөмбөгийн тэмцээн, “Бүх оддын тоглолт”, хөл бөмбөгийн хэрэгсэл, материалын экспо,  холбогдох байгууллагуудын танилцуулга, тайлан зэрэг үйл ажиллагаа зохион байгуулах бөгөөд оролцохыг хүссэн хүн бүрд нээлттэй юм.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх