etoim.mn
photos/62627c9b2756fc061a5d8df0үер.jpg

“Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл-2022” хэлэлцүүлгийн үеэр албан хаагчид оролцогчдын асуултад хариулав.

-Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа аж ахуйн нэгж, иргэдийн талаарх мэдээллийг хаанаас авах вэ. Энэ талаарх мэдээлэл олон нийтэд нээлттэй байдаг уу?

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд:

-Улаанбаатар хотын, ялангуяа гэр хорооллын бүсчлэлийн үер устай холбоотой судалгаа, тооцоо нийслэл болон дүүргийн газрын албанд байдаг. Мөн жил бүр үерийн ус буудаг аюултай бүсэд аж төрж буй айлуудыг  нүүлгэх ажлыг зохион байгуулдаг. Төслийн хүрээнд хиймэл нуур, толио бий болгох зэргээр ая тухтай орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч байна.

-Шугамын бохирдлоос үүдэлтэйгээр хар тугалга болон бусад хүнд металлын агуулга хэрэглээний усанд илэрч байсан уу.  Энэ талаар судалгаа, шинжилгээ хийдэг үү?

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл ахуй, халдвар, хамгааллын улсын ахлах байцаагч Б.Баясгалан:

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хар тугалга, зэс, уран, хүнцэл гэх мэт хүнд металлын шинжилгээ хийдэг.  Төвлөрсөн ус хангамжаас Улаанбаатар хотын иргэдийн 90 гаруй хувь нь ундаалдаг. Төвлөрсөн ус хангамжаас хүнд металлууд илрээгүй, стандартын хэмжээнд байгаа. Харин шинээр ашиглалтад орж байгаа барилга, байгууламжийн шугам сүлжээнд хар тугалганы агууламж стандартаас өндөр гарах тохиолдол бий. Мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагч нар холбогдох арга хэмжээг авч, стандарт  хангуулж ажилладаг.

-Үер, халиа тошингийн эрсдэлээс сэргийлэх ногоон шийдлүүдийг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх боломжтой юу?

Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженер С.Батсайхан:

-Улаанбаатар хотын хэмжээнд тухайн үеийн төлөвлөлтөөс давсан барилгажсан талбай бий болсон. Ус шингээдэггүй гадаргуу, бетонон зам, талбай ихсэхийн хэрээр үерийн эрсдэл өсдөг. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд шингээх гадаргууг нэвтрүүлэх, хатуу хучилттай талбайг багасгах талаар тусгагдсан. Энэ талаар гадаадын улс  орнуудын туршлагыг судалж байна хэмээн хариуллаа.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх