Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/qrOSX8CUNziFLC49e8e6rytyrhrhhhr.jpg

Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт “Портер” загварын автомашин дотроо 3 зорчигчтой “Сэлэнгэ” голын усанд унасан байж болзошгүй тул дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг тус аймгийн Цагдаагийн газар энэ сарын 12-ны өдрийн 12:53 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраас “Портер” загварын автомашинтай иргэн С /47 настай, эрэгтэй/, О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг “Сэлэнгэ” гол, “Харлагын голын адаг” гэдэг газраас зүүн зүгт “Номт” гэдэг газар хүртэл 8 км-т усаар завьтай урсаж, голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Гэсэн ч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:49 цагт түр хайх ажиллагааг зогсоосон байна.

Харин ажиллагааг үргэлжлүүлэн энэ сарын 13-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлнэ гэв.

Эх сурвалж: ОБЕГ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх