Өнөөдөр иргэд үнийн өсөлтийг эсэргүүцэж "Монголдоо сайхан амьдаръя" уриан дор тайван жагсаал Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Иргэд "Үнийн өсөлтөд дарлуулж наад захын хэрэгцээ буюу хүнсээ авч дийлэхгүйд хүрлээ, Боломжийг нь хулгайлдаг нийгэмд хүүхдүүдээ амьдруулмааргүй байна, Бид эх орондоо амар тайван, ажил хөдөлмөр эрхэлж, эрүүл орчинд, элэг бүтэн амьдармаар байна, Эрх тэгш, хүртээмжтэй нийгмийг бий болгож өгөөч” хэмээн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, тайван жагсаалд нэгдэж байна.
Түүнчлэн иргэд тог цахилгаан, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахууны үнэ нэмэгдсээр байгаа тул цалин нэмэхийг шаардаж буй юм.