Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Capturejyyyydfeeeeeee.PNG

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо, Монгол адуу нийгэмлэгээс "Монгол азаргыг хэрцгийгээр эрэмдэглэхээ зогсоо" сэдвээр хэвлэлийн хурал хийв.

Тус холбоо, нийгэмлэгийн төлөөлөгчид "Монгол азаргыг хэрцгийгээр зэрэмдэглэхээ зогсоо. Монгол морины нуруун дээр өсч торнисон Монгол эр хүн азарганыхаа засааг тайрч байна. Монгол азаргыг унтуулж байгаад сэлдийг нь хяргаж байна. Тодруулбал, цэвэр цусны буюу эрлийз азаргыг оруулж ирж байгаа хүмүүс үр төлөөр нь ашиг олж байна. Нэг эрлийз азарганд 40-50 гүү хураалгаж, хээлтүүлж байна. Харин хээлтэй гүүг нь хамгаалах ажлыг Монгол азарга хийдэг.

Та бүхэн олон нийтийн сүлжээнд "Туршуул азарга зарна, авна" гэсэн мэдээлэл хайгаад үзээрэй. Зар мэдээлэл олон байна. Ингэхдээ 600-800 мянган төгрөгөөр хийнэ гэсэн мэдээлэл олон байгаа. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч болон ХХААХҮ-ийн сайдад Монгол Улсад эрлийз азаргыг үржүүлгийн зорилгоор оруулж ирэхийг хатуу хориглож өгөхийг хүссэн албан шаардлага хүргүүлж байна. Хэрэв албан хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэхгүй бол дэлхийн амьтныг хамгаалах нийгэмлэг болон бусад байгууллагад албан хүсэлт илгээнэ" гэв.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх