Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/6A4BFE98-0C5A-9F97-203D-B95A522B267BНисгэгчгүй нисэх төхөөрөмж бүтээж, туршилтын 5 удаагийн нислэг амжилттай үйлдээд байна.jpg

Монгол Улсын Батлан хамгаалах салбар шинжлэх ухаан, инновацыг хөгжүүлэх чиглэлээр Нисгэгчгүй нисэх системийн судалгаа, туршилтын төвийг 2020 онд байгуулсан.

Тус судалгааны төв олон улсад ашиглагдаж байгаа нисгэгчгүй нисэх төхөөрөмжтэй техникийн үзүүлэлтээр адил түвшний төхөөрөмжийг дотооддоо бүтээж, турших зорилготой шинжлэх ухааны төв юм. Сүүлийн 2 жилийн хугацаанд бага оврын, ойрын зайн “Ёл-1”, дунд оврын, ойрын зайн “Ёл-2” нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг бүтээж, туршилтын 5 удаагийн нислэгийг амжилттай үйлдээд байна.

Нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийг ашиглах, хэрэглээнд нэвтрүүлэх шаардлага зөвхөн Зэвсэгт хүчин төдийгүй Хил хамгаалах, Цагдаа, Онцгой байдлын ерөнхий газар, Дотоодын цэрэг, Уул уурхай, Барилга, Геодези зэрэг олон салбарт өргөнөөр ашиглах боломжтой юм.

Бүтээсэн нисэх төхөөрөмжүүдийн удирдлага холбоог цаашид илүү сайжруулах, нислэгийн алслалтыг нэмэгдүүлэх, нислэгийн талбай шаардахгүй, эгц дээш хөөрөлттэй нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг шинээр бүтээх, судалгааны төвийн боловсон хүчнийг чадваржуулах зэрэг олон бүтээлч ажил хийгдэх юм гэж Агаарын цэргийн командлалаас мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх