Израиль улсын эрдэмтэн, судлаачид хамтран дөрвөн жилийн хугацаанд бүтээсэн хиймэл оюун ухааны төхөөрөмж бэлэн болжээ. 'Brain.Space' компанийн бүтээн гаргаж байгаа энэхүү төхөөрөмж нь тархины долгионыг мониторт буулгаж, цахилгаан хэлбэлзлийг уншиж, тайлах ухаалаг малгай юм.
Уг төхөөрөмжийг хүний толгойд зүүлгэснээр бодож, төсөөлж байгаа зүйлийг цахилгаан хэлбэлзлээр гаргах юм. Мөн хүний биеийн арьс, зүрхний цохилт, булчингийн масс агших чангарах гээд бүхий л зүйлийг мэдрэх чадамжтай байна.
Мөн тус ухаалаг малгай нь Олон улсын сансар судлалын төв болон НАСА-ийн сонирхлыг ихээхэн татаж байгаа ба ирэх дөрөвдүгээр сарын 3-ний өдөр сансарт 10 өдрийн даалгаврыг гүйцэтгэхэд хэрэглэхээр болжээ.
Эх сурвалж: Alarabiya news