Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/gettyimages-1388090502-34bc58dfbd2f2f4e4c9aa2675ac77314bf15a20e-s800-c85oscar.webp

Холливүүдийн алдарт жүжигчин Уилл Смит Лос-Анжелес хотноо болж буй Америкийн кино академийн наадмаас "King Richard" киногоороо Оскарын шилдэг эрэгтэй дүрийн анхны шагналаа хүртлээ.

Тэрээр "King Richard" кинонд домогт теннисчин эгч дүүс болох Венус Уиллъяамс, Серена Уиллъяамс нарын аавын дүрд тоглосон байна. 

Түүнчлэн шилдэг баримтат киноны шагналын эзнийг зарлахаар тайзан дээр гарсан комедиан Крис Рок үзэгчдийг хөгжөөх зорилгоор зарим хошигнол хэлэхдээ Холливүүдийн жүжигчин Уилл Смитийн эхнэрийн халзарсан толгойн талаар хөндсөн юм. Уилл Смитийн эхнэр Пинкет өвчний улмаас үс унаж, халцарснаа өмнө нь хэвлэлд ярьж байсан юм. Харин Уилл Смитт тайзан дээр гарч Крис Рокийг алгадаад “Хараал идсэн амаараа миний эхнэрийн нэрийг битгий хэл” гэж хэлжээ.

Удалгүй Смит шагналаа гардан аваад сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй нулимс унаган үг хэлэхдээ Крис Рокийг цохисондоо уучлалт гуйжээ. 

 

Эх сурвалж: BBC

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх