etoim.mn
photos/220323170746-harry-styles-new-album-super-teaseHarry Styles - Harry’s House.webp

Их Британи улсын ‘One Direction’ хамтлагийн гишүүн дуучин Харри Стайлис өөрийн бие даасан гурав дахь цомгоо ирэх тавдугаар сарын 20нд цацах гэж байна. Эхний цомог болох “Fine Line” нь 2017 онд, удаах цомог “Harry Styles” нь 2019 онд гарч байсан юм.

Түүний шинэ цомог “Harry’s” house” нэртэй ба 13 дуунаас бүрдэх юм. Шинэ цомгийн стилистээр Харри Стайлис өөрөө ажилласан бөгөөд загвар зохион бүтээгч Молли Годдардын хувцаснуудыг сонгож өмсжээ.

Харри хайр дурлалын хувьд жүжигчин Оливиа Уайлдтай 2021 оны нэгдүгээр сараас эхлэн үерхэж байгаагаа зарласан юм. Түүний найз бүсгүй Оливиа Уайлд 2021 оны ‘Vogue’ сэтгүүлд “Би урьд өмнөхөөсөө илүү жаргалтай байна” гэж байжээ.

Эх сурвалж: Hollywoodlife

 

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх